• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Европ хотжилтын хамтын ажиллагааны асар их боломжтой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-23 15:45:31

      21-ний үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Европын зөвлөлийн тэргүүн Херман ван Ромпиу, Европын комиссын дарга Мануэл Барросо нарын хамт Бээжингийн Ардын их хурлын ордонд болж байгаа Хятад, Европын хотжилтын түншлэлийн форумд оролцож, үг хэллээ.

      Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Европын хотжилтын түншлэлийн харилцааны форум жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өнөө гэхэд хоёр талын улс төр, худалдааны салбарын 1000 гаруй эрдэмтэн судлаачид идэвхтэй оролцдог өргөн цар хүрээтэй форум боллоо. Энэ нь Хятад, Европ хотжилтын хамтын ажиллагааны асар их боломжтой гэдгийг харуулж байна. Түүнчлэн Хятад, Европын хамтын ажиллагаанд чухал тулгуур болох нь дамжиггүй гэлээ.

      Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс шинэ хэлбэрийн хотжилтын зам сонгосон нь улс орныхоо байдалд тулгуурласан төдийгүй орчин үеийн хөгжилд хүрсэн улс орнуудын шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт, тэргүүний арга туршлагаас шингээн авах явдлыг ч чухалчлах шаардлагатай байна, энэ тал дээр Хятад, Европ харилцаа хамтын ажиллагаа өрнүүлэх бүрэн боломжтой гэлээ.

      Ли Кэчян хэлэхдээ, Хятад улсын шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалт нь худалдааны асар их боломж нээх болно. Хятад, Европ засгийн газар хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх төдийгүй аж ахуйн нэгжүүд, оюуны сан, дизайны төлөвлөлт зэрэг олон салбар, шат давхаргын харилцаа солилцоогоо гүнзгийрүүлж, төлөвлөлтийн зураг төлөвлөгөө, олон нийтийн үйлчилгээ, эко барилга, оюунлаг хот, түүх соёл болон хотын өнгө төрхийг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь зүйтэй. Формд оролцож байгаа төлөөлөгчид оюун ухаан, давуулаг талаа бадруулж, хоёр талын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэхийг урагшлуулахыг хүсэж байна гэж илэрхийллээ.

      Ромпиу, Барросо нар хэлэхдээ, Европ, Хятадын удирдагчдын 16 дахь уулзалт нь Европ, Хятадын харилцаанд шинэ бөгөөд бат бэх үндэс суурь тавьж өглөө. Хотжилтын хамтын ажиллагаа бол Европ, Хятадын хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд алс хэтийн ач холбогдолтой. Хоёр талын ард иргэдийн амьдралын төвшнийг дээшлүүлэх, түүнчлэн хоёр талын тогтвортой хөгжил, хамтын хөгжлийг ахиулахад тустай. Хятадын талтай энэ салбарт урт хугацааны, ажил хэрэгч, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд Европын Холбоо бэлэн байна гэжээ.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе