|
|
||
Румынд айлчилж байгаа Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 25-ны үдээс хойш Бухарест Румыны Ерөнхий сайд Виктор Понтатай албан ёсны хэлэлцээ хийлээ.
Ли Кэчян хэлэхдээ, 4 сарын дараа Понта Ерөнхий сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байна, энэ нь Хятад, Румыны харилцааны онцгой тал, түүнчлэн хоёр талын харилцаа нэн өндөр төвшинд ахиц хийж буйг харуулаа гэжээ. Тэрээр мөн 20 жилийн өмнө Румынд айлчилсан тухайгаа дурслаа. Тухайн үед Хятадын залуучуудын төлөөлөгчдийн удирдагчийн хувиар Румын улсад айлчилж, айлчлал гүн зузаан суугдал үлдээсэн гэж Ли Кэчян хэллээ.
Понта хэлэхдээ, сүүлийн 20 жилд Хятад улсын Ерөнхий сайд анх удаа Румынд айлчилж байгаа бөгөөд энэ бол түүхийн чанартай айлчлал юм. Хятад, Румын дипломат харилцаа тогтоогоод 60 гаруй жилийн түүхтэй боллоо, хоёр орны дотоодын байдалд олон талын өөрчлөлтүүд буй болсон хэдий ч Хятад улс Румыны хувьд ямагт онцгой түнш, анд нөхөд нь байсан юм. Хятад улс Румыныг тус бүс нутгийн болон Европын Холбооны сайн анд найзаа болгож болох юм. Өнөөдөр хоёр тал хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны талаар хайн хэлэлцэж, түүнчлэн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны иж бүрэн хэлэлцээр батлагдсан явдлыг хамтаар гэрчилгээ гэжээ.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |