|
|
||
Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-ны өдрөөс оны 3 дахь айлчлалаа эхэлж, Румынд албан ёсны айлчлал хийж, Хятад ба төв зүүн Европын удирдагчдын уулзалтад оролцож, Узбекистанд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий сайдын 12 дахь хуралд оролцоно. Энэ нь ХКН-ын 18 дахь сонгуулийн 3-р бүгд хурлын дараа Хятадын гол удирдагч анх удаагаа гадаадад айлчилж байгаа явдал юм.
Хятад ба төв зүүн Европын удирдагчдын уулзалт нь том төслүүдийн хамтын ажиллагааг ахиулна. Энэ уулзалт нь ерөнхий сайд Ли Кэчян ба төв зүүн Европын 16 орны ерөнхий сайд нарын анхны уулзалт юм.
Өнгөрсөн долоо хоногт Ли Кэчян Бээжинд Хятад Европын удирдагчдын уулзалтыг даргалсны дараахан энэ долоо хоногт төв зүүн Европт айлчилж байна. "Европын цаг үе сонин"-д дурдсанаар, 2013 оны сүүлчийн өдрүүд нь Хятадын гадаад бодлогын "Европын улирал" байж болзошгүй гэжээ. Иймэрхүү зохицуулалт нь Европтой тал бүрийн харилцаагаа хөгжүүлэх Хятадын талын үзэл баримтлалыг харуулжээ. Нэг талаар, Хятад ба төв зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа нь Хятад Европын харилцааны бүрэлдэхүүн хэсэг юм. Нөгөө талаар, төв зүүн Европын орнуудын Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагаа нь өөрийн онцлогтой. Тодруулбал, төв зүүн Европын 16 орны нийт нутаг дэвсгэр Европын 1\3 хувийг эзэлж байгаа ч Хятадтай хийх худалдааны нийт хэмжээ 50 тэрбум ам.долларт хүрч, Европын холбоо ба Хятадын худалдааны нийт хэмжээний 1\10 хувьд хүрэхгүй байна. Хятад дахь хөрөнгө оруулалт мөн 1 тэрбум 200 сая ам.долларт хүрэхгүй байна. Түүнчлэн төв зүүн Европын орнууд ба Хятад улсын хөгжлийн төвшин нь ижилхэн, эдийн засгийн харилцан нөхвөрлөх боломж их юм. Сүүлийн жилүүдэд Хятадын дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, цахилгаан холбооны аж ахуйн нэгжүүд төв зүүн Европын орнуудад ажил үйлс эрхэлж, тухайн нутгийн ардын амьжиргааг сайжруулсны зэрэгцээ өөрсдийн хөгжилд ашиг орлого нэмж, Хятад ба төв зүүн Европын орнуудын харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх байдлыг буй болгожээ.
2013 оны 7-р сард, ерөнхий сайд Ли Кэчянь Бээжинд төв, зүүн Европын 2 орны төрийн түшээдтэй уулзах үеэр хэлэхдээ, төв, зүүн Европын оронтой хөгжлийн боломж тохиолыг хамтаар эдэлж, ялангуяа том төслөөр тодорхой амжилт гаргаж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, төвшинг дээшлүүлж, Хятад Европын ерөнхий харилцаа болон хамтын ажиллагааг тал бүрээр тэнцвэртэй хөгжүүлнэ гэжээ.
Хятадтай хамтран ажиллах талд: Төв ба зүүн Европын орнууд "маш нөөц хүчтэй" талууд болсон бөгөөд Хятад Европын хамтын ажиллагааны хөгжлийн шинэ гараа юм. Эх сурвалжид мэдээлснээр, тус уулзалтаар дамжин Хятад-Төв ба зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны ирээдүйн төлөвлөгөөг боловсруулж, хамтын ажиллагааны томоохон арга хэмжээг зохиож, бас үр дүнгийн баримт бичиг нийтлэх ба Хятадын Гадаад харилцааны яам "өндөр төвшин" гэсэн үгээр уг баримт бичгийг үнэлжээ. Гадаад харилцааны яам мэдэгдэхдээ, Хятад болон Төв, зүүн Европын орнууд цөмийн цахилгаан, төмөр зам, түлшээр цахилгаан гаргах зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар судлан ярилцах юм гэжээ. Шинжээчид үзэхдээ, Хятад—Төв ба Зүүн Европын удирдагчдын энэ удаагийн уулзалт нь дээр дурдсан салбарын томоохон төслөөрх талуудын хамтын ажиллагааны мэдэгдэхүйц амжилтад тус дөхөм болох юм гэжээ.
Хятадын Гадаад харилцааны яам мэдэгдэхдээ, ШХАБ-ын гишүүн орны засгийн газар хоорондын олон улсын зам тээврийг дөхөмчлөх гэрээг энэ удаагийн хурлаас батлах төлөвтэй байна гэжээ. Уг гэрээний хэлэлцээ 9 жил үргэлжилсэн бөгөөд өнөөгийн байдлаар, гишүүн орнууд өөр өөрийн нутаг дэвсгэр дээрээ зам нээх талаар санал нэгдсэн юм. Гэрээний дагуу, 2017 онд, гишүүн орнуудын хилийн доторх авто зам бусад гишүүн оронд нээлттэй болох юм. Гэрээнд гарын үсэг зурснаар, Хятадын Ляньюнь боомтоос ОХУ-ын Санктпетрбург хүрэх Европ Азийн зам харилцаа тээврийн томоохон шугамыг бүрдүүлэх нөхцөл нээгдэж, олон орны эдийн засаг худалдааны харилцаа болон нийгэм соёлын солилцоог улам нягтруулж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд маш чухал ач холбогдолтой юм.
ШХАБ-ын гишүүн орнууд терроризмд хамтаар цохилт өгөх талаарх хамтын ажиллагааг цаашид хэрхэн эрчимжүүлэх явдал нь Хятадын талын анхаарч байгаа чухал асуудал болжээ. Тус хурлын үеэр гишүүн орны ерөнхий сайд нар хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн эрчимжүүлж, гурван хүчин, ялангуяа "зүүн Туркистаны лалын хөдөлгөөн" зэрэг террорист хүчинд цохилт өгөх талаар судлан хэлэлцэх юм. Ерөнхий сайд Ли Кэчян талууд аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаарх Хятадын талын санал санаачлагыг дэвшүүлэх юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |