|
|
||
ХОУР-ийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-ны үдээс өмнө Бээжингээс тусгай онгоцоор Румын улсыг зорилоо. Энэ нь Ли Кэчяны энэ жилийн гурав дахь гадаад айлчлал бөгөөд ХКН-ын 18 дахь сонгуулийн гуравдугаар бүгд хуралдааны дараа Хятадын дээд удирдагчийн анхны гадаад айлчлал юм.
Хятадын ерөнхий сайд 19 жилийн дараа дахин Румын улсад айлчилж байна. Айлчлалын хугацаанд Ли Кэчян Хятад- Төв болон Зүүн Европын орнуудын дээд уулзалтад оролцож, дараа нь Узбекистанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 12 дахь уулзалтад оролцоно.
Хятадын Гадаад Хэргийн Яам мэдээлснээр, энэ удаагийн Хятад- Төв,Зүүн Европын орнуудын дээд уулзалт нь "харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн хамтаар хөгжих" уриан доор хамтын ажиллагааны зарчим болон төлөвлөгөөг тогтоон, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг тодорхойлон, бас уулзалтын үр дүнг харуулсан баримт бичгийг гаргана. Түүнчлэн өөр 15 орны ерөнхий сайдтай хоёр талын уулзалт зохион байгуулж, Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын цөмийн эрчим хүч, төмөр зам, дулааны болон усан цахилгаан станц, хөдөө аж ахуй болон барилгын салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцана гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |