|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-27-ны өдрүүдэд Румын улсад болох Хятад- Төв болон Зүүн Европын орнуудын дээд уулзалтад оролцох бөгөөд Румын улсад албан ёсны айлчлал хийнэ. Төв болон Зүүн Европын орнууд энэ уулзалтад анхаарал тавьж байгаа бөгөөд уг уулзалт Төв болон Зүүн Европын орнууд болон Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааны цаашдын хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Румын Бухарестын худалдаа аж үйлдвэрийн холбооны тэргүүн Сорин Димитриу хэлэхдээ, Төв болон Зүүн Европын орнууд болон Хятадын эдийн засаг харилцан нөхвөрлөдөг, хөгжлийн стратеги ч адилхан бөгөөд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх адилхан хүсэлтэй. Төв болон Зүүн Европын ихэнх орнууд дэд бүтэц, цэвэр эрчим хүч болон мэдээлэл холбооны салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаа нь эдийн засгийн өөрчлөлтийн шатанд байж, гадаад зах зээлийг чухалчлан үзэж байгаа Хятадын хөгжлийн зорилттой нийцэж байгаа юм гэжээ.
Словак улсын Любляна их сургуулийн эдийн засаг болон нийгэм улс төрийн ухааны профессор Богомир хэлэхдээ, Хятад улс дэд бүтцийн байгуулалтын талд давуу талтай, харин Төв болон Зүүн Европын орнуудын дэд бүтцийн байгуулалт хөгжил муутай байна. Эдийн засаг, техникийн салбарт Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Төв болон Зүүн Европын орнууд хүсэж байгаа юм гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |