• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүй үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийг Ши Жиньпин онцлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-11-25 09:36:02

     Хятад улсын дарга Ши Жиньпин 24-нд Хуан Дао эдийн засгийн нээлттэй бүсийн Хуан Вей нефть дамжуулах хоолойн ослын байдалтай танилцахдаа, аюулгүй үйлдвэрлэлийн хариуцлагын системийг сайжруулж, аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэн, аюулгүй үйлдвэрлэлийн шалгалтыг гүнзгийрүүлж, жижиг зүйлээс сургамж авч, аюулгүй үйлдвэрлэлийн ажлыг бүрэн эрчимжүүлэхийг онцлов.

     24-ний үдээс хойш Ши Жиньпин Чиндаод бэртэгсэд, эмч сувилагч нар болон эндэгсдийн ар гэрийнхэнтэй уулзжээ.

     Ослын байдлын талаар сонссоны дараа Ши Жиньпин хэлэхдээ, энэ осол иргэдийн амь нас эд хөрөнгөнд ноцтой гарз хохирол учруулсанд сэтгэл маш их зовниж байна. Шархадсан хүмүүсийн эмчилгээг эрчимжүүлж, эндэгсдийн хойдох ажлыг сайтар зохицуулан, иргэдийн амьдралыг яаралтай төвхнүүлэх хэрэгтэй. Мөн ослын шалтгааныг даруй шалгаж, холбогдох хүний үүрэг хариуцлагыг хуулийн дагуу шалгах ёстой гэжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, аюулгүй үйлдвэрлэлийг гол болгон, төрөл бүрийн шалгалт хяналтыг гүнзгийрүүлэх ёстой. Эрсдэл ослыг цэгцлэх, аюулгүй үйлдвэрлэлийн шалгалтын хариуцлагын дүрмийг тогтоож, тал бүрийг хамран, бодит үр дүнд хүргэх ёстой гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе