|
|
||
Хятадын Олон Улсын Радиогийн мэдээ: 26-ны үдээс өмнө, Хятадын Батлан хамгаалахын шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрийн үндэсний алба саран бөмбөрцөгт хайгуул хийх Чан Э 3-ын үүргийн талаарх анхны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ү Жыжянь хэлэхдээ, "Сарнаа газардах" хүнд үүрэг хүлээсэн Чан Э хиймэл дагуулыг 12-р сарын эхний хагаст багтаан хөөргөнө гэжээ.
"Чан-Э 3" гурван төрлийн судалгаа хийнэ гэжээ. Нэгд, сарны гадаргын байдал болон геологийн бүтцийг судлах, хоёрт, сарны гадаргын бүтэц болон ашиглаж болох нөөц баялгийг судлах, гуравт, сарны плазмын давхаргыг хэмжиж, сарыг суурь болгон сансрыг шинжлэх зэрэг болно гэжээ.
"Чан-Э 3" судалгааны төхөөрөмж нь газардах болон хайгуулын гэсэн 2 хэсгээс бүрдсэн юм. Мөн өдрийн хэвлэлийн бага хурлаар саран дээр судалгаа хийх төхөөрөмжид "Хас туулай" нэр өгснөө албан ёсоор мэдэгджээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |