• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятад-Төв Зүүн Европын орнуудын эдийн засаг худалдааны 3-р чуулганд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-26 16:23:53

      Орон нутгийн цагаар 26-ны үдээс өмнө, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Бухарестэд болж байгаа Хятад-Төв Зүүн Европын орнуудын эдийн засаг худалдааны 3-р чуулганд оролцож үг хэллээ.

        Энэ удаагийн чуулган нь "хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх, хамтаар хөгжих" уриан дор болж байгаа юм. Чуулганд эрчим хүч, зам харилцаа, химийн аж үйлдвэр, мэдээ мэдээлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдааны компанийн эзэд оролцож байна.

      Оны эхний 10 сард, Хятад- Төв зүүн Европын орнуудын худалдааны хэмжээ 45 тэрбум 400 сая ам долларт хүрч, хоёр талын хөрөнгө оруулалт тасралтгүй өргөжиж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн тус бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалт 3 тэрбум 500 сая ам долларыг давсан бол Төв зүүн Европын 16 орны Хятадад оруулсан хөрөнгө оруулалт нь 1 тэрбум 100 сая ам долларыг давж, дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагаа нь хоёр талын хамтын ажиллагааны шинэ цэг болж байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе