|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян 25-нд төв зүүн Европын орнуудын хэвлэл мэдээллээр "Уулын хол усны уртыг дамнасан мэндчилгээ---Хятад Төв Зүүн Европын удирдагчдын уулзалт болох дашрамд " гэсэн нийтлэл гаргажээ.
Уг нийтлэлд, Хятад болон Төв Зүүн Европ түмэн бээрийн алс хэдий ч бид зүрх сэтгэлээрээ холбоотой. 60-аад жилийн өмнө шинэ Хятад улс байгуулагдах үед Төв Зүүн Европын орнууд найрсаг хамтын ажиллагааны түүхийг эхлүүлсэн юм. Урт хугацааны туршид байгалийн гай гамшиг, эдийн засгийн хүндрэл хямралд бид харилцан халуун дэмжлэгээ өгсөөр ирсэн юм. Жаргал зовлонгоо хамтатгасан энэхүү найрсаг сэтгэлгээ бид бүхний сэтгэлд мөнх юм гэжээ.
Төв Зүүн Европын орнууд бол Европ тивийн чухал бүрэлдэхүүн. Хятад улс Европын холбооны интегралчлалыг дэмжиж, улам эв найрамдалтай, өрнөн хөгжсөн Европыг хүсэн хүлээж байна. Төв Зүүн Европын орнууд Европын холбоонд нэгдэн орохыг дэмжиж, хоёр талын хамтын ажиллагаа хоёр ард түмэнд ашигтай байх төдийгүй, мөн Хятад Европын харилцааны эрүүл, тэнцвэртэй, тогтвортой хөгжилд шинэ хөдөлгүүр болно гэж уг нийтлэлд тэмдэглэжээ.\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |