• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Чан Э-3 " хиймэл дагуулын ажил ахицтай байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-26 17:22:40

    Сарыг судлах төслийн дэд удирдагч Ли Бэньжэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Чан Э-3" хиймэл дагуул анх удаа үүрэг гүйцэтгэх гэж байгаа бөгөөд ялангуяа сарыг судлах төхөөрөмж технологийн хувьд 80 % нь шинэчлэгдсэн. Шинэ техник, тоног төхөөрөмжөөр анх удаа хайгуул судалгаа хийх нь асар их эрсдэлтэй байх нь зайлшгүй гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ,

    "Тулгарч мэдэх эрсдэлээс зайлсхийхийн тулд бид төлөвлөгөө гаргахаас эхлэн судлах , эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл шат бүрт олон дахин туршилт хийсэн. Ийнхүү бүрэн туршилтын үндсэн дээр үүрэг гүйцэтгэх явцад мөн урьдчилсан төсөв боловсруулсан байгаа. Хөөргөхөөс эхлэн саран дээр газардах хүртэлх бүх явцад гарч мэдэх асуудлыг судалж, асуудал гарвал яах, хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан арга хэмжээ төлөвлөсөн байгаа. Гэлээ ч бид сар луу анх удаа судалгааны төхөөрөмж хөөргөж байгаа болохоор тодорхой хэмжээнд эрсдэл байгаа " гэлээ.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе