• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Нигерийн Ардын ардчилсан намын даргатай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-11-27 20:54:20

      ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 27-нд Бээжинд Нигерийн Ардын ардчилсан намын дарга Баманго Тукуртай уулзав.

      Жан Дэжян хэлэхдээ, Хятад, Нигерийн хоёр нам бүгд төр баригч нам юм, тус тусын улс орныхоо хөгжлийн хүнд үүрэг хариуцлагыг хүлээсэн тул улсаа засах засаг хэрэгжүүлэх арга туршлагаасаа харилцан суралцах явдал маш чухал юм. Энэ нь төр барих хүчин чадлаа дээшлүүлэх, тус тусын үүрэгт ажлаа биелүүлэхэд тустай юм. Хоёр тал найрсаг харилцаагаа нэмэгдүүлж, улс төрийн итгэлцлээ зузаатган, хамтын ажиллагааны төвшнөө дээшлүүлж, Хятад, Нигерийн стратегийн түншлэлийн харилцаа урагштай хөгжихийг ахиулах нь зүйтэй гэв.

      Тукур хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар Нигер, Хятадын хоёр намын ойлголцол, хамтын ажиллагаа гүнзгийрч, ХКН-ын оюун ухаанаас хуваалцаж, Нигерийн Ардын ардчилсан намын төр барих ойлголт ухамсар улам баялагжив гэж илэрхийллээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе