• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Төв зүүн Европын удирдагчдын хамт Хятадын үзэсгэлэнтэй танилцав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-11-27 11:16:23

    Орон нутгийн цагаар 26-ны өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төв, зүүн Европын 16 орны удирдагчдын хамт Румыны парламентын ордонд болсон Хятадын төмөр зам зэрэг дэд бүтцийн байгуулалт,тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үзэсгэлэнтэй танилцжээ.

    Ли Кэчян дэлгэн үзүүлсэн зургууд болон бодит тоо баримтыг сонирхож, Хятадын төмөр замын шугамуудын өөрчлөлт болон авто зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн байгуулалт, техник тоног төхөөрөмжийн хөгжлийн байдалтай танилцсан байна. Хятадын авто замын техник дэлхий дахинд тархаж байгааг харуулсан газрын зурагтай танилцаад, Румыны ерөнхий сайд Виктор Понта хоёр тал дэд бүтцийн байгуулалтын салбарт хамтарч ажиллаж эхэлсэн гэдгээ Ли Кэчянд баяртай хэлж байлаа.

    Ли Кэчян хэлэхдээ, дэд бүтцийн байгуулалт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бол Хятад- Төв, зүүн Европын харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах чухал тулгуур юм. Хоёр талын засгийн газар таатай орчинг буй болгож, аж ахуйн нэгжүүд харилцан нөхвөрлөх чанар бүхий хамтын ажиллагаа өрнүүлэхийг удирдаж, энэхүү гол тулгуураар хоёр талын хамтын ажиллагааны их нөөцийг гаргаж, Хятад, төв зүүн Европын 1+16-ын хамтын ажиллагааг 17-оос илүү болгох ёстой гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе