|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 26-ны өдөр Бухарестэд Төв, Зүүн Европийн орнуудын ерөнхий сайд нарын уулзалтад оролцсны дараа зохион байгуулагч орон Румыны ерөнхий сайд Виктор Понтагийн хамт сэтгүүлчидтэй уулзлаа.
Ли Кэчян хэлэхдээ, энэ удаагийн уулзалтаас гаргасан Хятад -Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны Бухарестын хөтөлбөр нь Хятад улс болон Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг дорвитой ахиулж, Европын интеграчлах үйл явц, Хятад Европын бүх талын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх, Хятад улсын барууны орнуудад нээлттэй байх болон Европын Зүүн тийш хөгжихөд ашигтай байж, Хятад Европын харилцааг тэнцвэртэй, тогтвортой хөгжүүлж, хоёр талын ард түмэнд бодит ашиг хүртээх болно. Одоо хамгийн зангилаа асуудал хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал болж байна. Энэ удаагийн уулзалтын үеэр Хятад, Румын хоёр талын дэд бүтцийн ажлын хэсэг байгууллаа. Унгар, Сербиг холбосон төмөр зам байгуулахаар боллоо. Олон орнууд Хятадын талтай цөмийн цахилгаан, усан цахилгаан, дулааны цахилгаан зэрэг эрчим хүчний хамтын ажиллагаа өрнүүлэх талаар хэлэлцлээ. Хятад улс Төв Зүүн Европын орнуудаас аюулгүй, сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох талаар бодолцож байна. Бидний хамтын ажиллагаа 1+16 17-оос их байх үр дүнд хүрэх болно. Хятад улс Төв Зүүн Европын орнуудтай харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцах зарчмаар, хоёр талын түншийн харилцааг цаашид нягтруулж, Хятад улс болон Европ тив улмаар дэлхийн олон орны хамтын ажиллагаанд харилцан тус дөхөм үзүүлж, хамтаар сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахад бэлэн байна гэжээ.
Понта хэлэхдээ, Төв Зүүн Европын орнуудын удирдагчид ерөнхий сайд Ли Кэчянтай уулзсаны дараа Төв Зүүн Европ болон Хятадын хамтын ажиллагааны талаар чухал нийтлэг ойлголттой болж, хоёр тал мөн эдийн засаг худалдааны форумыг амжилтай зохион байгуулж, хамтын ажиллагааны чухал үр дүнд хүрлээ. Төв Зүүн Европын орнууд Хятадын талтай энэ удаагийн уулзалтын үр дүнг сайн хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, банк санхүү, дэд бүтэц зэрэг талын хамтын ажиллагааг өргөтгөхөд бэлэн байна. Хятадын хурдны төмөр замын үйлс аугаа их амжилт олжээ, бид энэ талаар Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
/Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |