|
|
||
Орон нутгийн цагаар 26-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Румын улс дахь айлчлалаа үргэлжлүүлж байна. Мөн өдрийн үдээс өмнө Ли Кэчян Бухарест хотод болж байгаа Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын дээд уулзалтад оролцжээ. Хурлыг Ли Кэчян болон Румын улсын дэд ерөнхий сайд нар хөтөлжээ. Холбогдох талын удирдагчид Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын харилцааны талаар үргэлжлэн ярилцаж, "Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны Бухарестын хөтөлбөр "-г нийтэлжээ. Энэ нь Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын цаашдын хөгжлийн зарчмыг тодорхойлж, цаашдын хөгжлийн бодитой алхам болон хүч тавин ажиллах хэрэгтэй зүйлүүдийн талаар нарийн тодорхой төсөв тогтоон, ирэх таван жилийн хугацаанд өнөөгийн худалдааны нийт хэмжээг нэг дахин нэмэгдүүлэх зорилт тогтоосон байна.
26-ны өдөр Румын улсын парламентын ордны үзэсгэлэнгийн танхимд 21 метр урт Хятадын "Хэ Ше" хурдны галт тэрэг хуралд оролцож байгаа 16 орны удирдагчдын анхаарлыг татжээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ, дэд бүтэц болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл нь Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны нэгэн чухал салбар болох юм гэжээ. Мөн өдрийн уулзалтаар "Бухарестын хөтөлбөр "-г батлан, хоёр талын хамтын хөгжлийн цаашдын боломжийг нээн харуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бодитой арга замыг дурдсан байна. Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс Төв болон Зүүн Европын орнуудтай энгийн хэрэглээний галт тэрэг, түүнчлэн хурдны галт тэрэг, цөмийн цахилгаан, авто зам, боомт, мэдээлэл холбоо зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтын ажиллагааны том төслүүдийг даруйхан хэрэгжүүлж, хоёр талын харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, худалдааны цар хүрээг эрчимтэй ахиулахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, Хятад улс Төв болон Зүүн Европын орнуудаас хөдөө аж ахуйн болон бусад салбарын шилдэг бүтээгдэхүүнийг импортолж, ард иргэдийн Төв болон Зүүн Европт айлчлах боломжийг нэмэгдүүлэн, олон янзын арга хэмжээ авч худалдааны тэнцвэртэй байдлыг батлахыг Хятадын тал мөн хүсэж байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хөрөнгө оруулалт дутмаг байгаа нь Төв болон Зүүн Европын орнуудын эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж байна. Эдгээр улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тул Хятадын тал 10 тэрбум ам.долларын тусгай зээлийн санг байгуулжээ. Ли Кэчян хэлэхдээ, Хятадын тал Төв болон Зүүн Европын орнуудтай санхүүгийн салбар болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа тогтоож, идэвхтэй арга хэмжээ авч, энэ тусгай зээлийг гүйцэд ашиглахыг хүсэж байгаа юм гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ,Төв болон Зүүн Европын санхүүгийн байгууллага ч энэ арга хэмжээнд оролцон, холбогдох аж ахуйн нэгжүүд төслөө идэвхтэйгээр мэдүүлэхийг бид хүсэж байна. Хятадын тал мөн валют шууд солих болон тус тусын валютаар тооцоо хийх хэлэлцээг батлан, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн харилцан хөрөнгө оруулахад ашигтай орчинг бүрдүүлэхийг хүсэж байна гэжээ.
Түүнчлэн энэ хамтын ажиллагааны хөтөлбөрт мөн хоёр талын хамтын ажиллагаа нь харилцан хөндөгдөж, эрх тэгш шударга байх зарчим болон харилцан ашигтай, хамтаар хөгжих замыг баримтлах хэрэгтэй гэсэн байна.
Төв болон Зүүн Европын орнуудын удирдагчид Ли Кэчян даргын дурдсан хоёр талт хамтын ажиллагааны стратегийн тогтолцоог сайшааж байгаа бөгөөд улам идэвхтэй байр сууриар худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт болон мэдээлэл холбоо, эрчим хүч, санхүү, экологийн хамгаалалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ. Румыны ерөнхий сайд Виктор Понта хэлэхдээ, Төв болон Зүүн Европын орнууд болон Хятад улс зарим талаар хамтын сорилтод нүүрлэж байна. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь энэ сорилтоо хамтаар даван туулахад туслах болно. Хэрвээ бид хоёр талын боломж нөхцлөө гүйцэд ашиглан, цаашдын хөгжилд ашигтай бодитой үйл ажиллагаагаа явуулж чадвал энэ хамтын ажиллагаа нь биднийг хамтын хөгжилд хөтлөх болно гэдэгт би итгэлтэй байна гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |