• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Болгар,Словак, Чех, Польшийн удирдагчидтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-27 11:01:58

    Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 26-ны үдээс хойш Бухарестэд Болгар,Словак, Чех, Польшийн ерөнхий сайд нартай уулзав.

    Болгарын ерөнхий сайд Оле Чарлес Китай уулзах үеэр Ли Кэчян хэлэхдээ, өнөө хоёр орны олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаа тодорхой амжилтад хүрч байна. Болгартай эдийн засгийн нэгдсэн комиссын үүргийг гүйцэд бадруулж, төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалт, цөмийн цахилгаан зэрэг том төслүүдийн хамтын ажиллагааны талаар судалгаа хийж, шинэ үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.

    Словакийн ерөнхий сайд Фикотой уулзах үеэр Ли Кэчян хэлэхдээ, ирэх жил Хятад, Словакийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Хоёр орны харилцаанд хөгжлийн шинэ боломж нүүрлэж байна. Хятад улс том жижиг орон эрх тэгш байх зарчмыг хэлбэрэлтгүй баримталж, Словактай дэд бүтэц, банк санхүү, техникийн шинэ бүтээмжийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ төвшинд хүргэн, Хятад Европын харилцаанд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

    Чехийн ерөнхий сайд Рус Ноктой уулзахдаа тэрээр хэлэхдээ, Хятад Чехийн харилцаанд хөгжлийн нааштай хандлага гарч байна, найрсаг хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны гол тал болж байна. Хятад улс Чехтэй харилцан хүндэтгэсний үндсэн дээр улс төрийн итгэлцлээ эрчимжүүлж, аж үйлдвэр, дэд бүтэц, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан давуу талаа нөхөж, харилцан ашигтай хамтаар амжилт байгуулахад бэлэн байна гэжээ.

    Польшийн ерөнхий сайдад хандан хэлэхдээ, Польштой харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үздэг. Хоёр орны үйлдвэрлэлийн эргэлтийн шаардлагын дагуу Польшийн төмөр замыг шинэчлэн засах, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Польшийн шилдэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортоор оруулахыг бодолцоно. Хятад-Төв зүүн Европ ба Хятад Европын харилцааг хөгжүүлэх талаар Польш идэвхтэй хувь нэмэр оруулахыг Хятад улс хүсэж байна гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе