|
|
||
ХОУР-гийн мэдээ: 26-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бухарестад болж байгаа Хятад төв зүүн Европын улс орнуудын эдийн засаг худалдааны 3-р чуулга уулзалтад үг хэлсэн байна.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс болон төв зүүн Европын орнуудын уламжлалт найрамдал гүн зузаан юм. Хятад улс бол хөгжиж байгаа орон, төв зүүн Европын орнуудтай ижил хөгжлийн шатанд байгаа. Хүн бүрийн дундаж орлогын төвшин ч адилавтар бөгөөд эдийн засаг харилцан нөхвөрлөж болно. Хятад улс болон төв зүүн Европын эдийн засаг худалдааны харилцаа хамтын ажиллагааны нөөцөө илрүүлж, амжилтад хүргэн, хөгжлөө ахиулах хамгийн сайн боломж тохиож байна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс төв зүүн Европын орнуудтай тал бүрээр өргөн хүрээнд олон шатанд харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. Энэ талаар би гурван санал дурдъя, тухайлбал: нэгд худалдааны цар хэмжээг дахин өсгөх. хоёрт, дэд бүтцийн том төслүүдийг хамтарч байгуулах. Гуравт, аж ахуйн нэгжүүд харилцан хөрөнгө оруулалтаа идэвхтэй өргөтгөх ёстой гэжээ.
Бид эрх тэгш харилцаж, харилцан хүндэтгэн, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулж, хамтаар хөгжих зарчмыг баримталан, ижил чиглэлээр урагшлан, хамтаар чармайвал хоёр талын харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах зам улам өргөжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хамтын хөгжлийн ирээдүй улам сайн сайхан болох нь лавтай юм гэж Ли Кэчян онцолжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |