• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн - Замын-Үүдийн авто замын тусгай шугам ашиглалтад орлоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-28 10:44:28

      Хятадын Эрээн боомт -Монгол улсын Замын-Үүд боомтын нэгдсэн шалган өнгөрүүлэх газрын авто замын тусгай шугам 11-р сарын 27-нд албан ёсоор ашиглалтад орлоо. Уг барилгыг Өвөр Монгол хөрөнгө оруулан байгуулсан юм.

      Тус авто замын ажил 2012 оны 9-р сарын 10-нд эхэлсэн бөгөөд 2012 оны 10-р сарын 30-нд барилга байгуулалтын ажлаа дууссан байна. Авто замын нийт урт нь 1.15 км, өргөн нь 21 метр, 30 тоннын даацтай ачааны машин явж болно. Төсөлд нийт 13 сая юань зарцуулснаас Монгол улсын хил дэх байгуулалтад 9 сая 700 мянга гаруй юанийн хөрөнгө оруулжээ.

      Авто зам ашиглалтад орсноор, хоёр талын боомтын үйлчилгээний ерөнхий хүчин чадал дээшилж, боомтоор нэвтрэх орчин сайжран, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэх юм. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе