|
|
||
Орон нутгийн цагаар 26-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян төв зүүн Европын 16 орны удирдагчдын хамт Румыны Парламентын ордонд Хятадын төмөр замын дэд бүтцийн байгуулалт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үзэсгэлэнтэй танилцлаа.
Ли Кэчян төв зүүн Европын 16 орны удирдагчдад хандан хэлэхдээ, Хятадын хурдны төмөр замын технологи боловсронгуй, зам тавих туршлага баялаг, өрсөлдөх хүчин өндөр, олон орны бодит байдалд зохицож, зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадах болсон. Дэд бүтцийн байгуулалт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бол Хятад-төв зүүн Европын орнуудын харилцан ашигтай хамтаар ялахын чухал тулгар хүчин болно. Хятад болон төв зүүн Европын засгийн газар уг салбарын хамтын ажиллагаанд таатай орчин нөхцөл бүрдүүлж, аж ахуйн нэгжийн давуу талаа харилцан нөхөж хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад болон төв зүүн Европын 1+16 орны хамтын ажиллагааны амжилтыг 17 -оос их байлгахад хүчин чармайлт гаргавал зохино гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |