|
|
||
Бээжин хотын 14 дэх сонгуулийн АТИХ-ын 7-р хурлаар "Бээжин хотын агаар мандлын бохирдлыг сайжруулах дүрмийн төсөл"-ийг 3 дахь удаагаа хэлэлцсэн байна. Хурлаар олон нийтийн анхаарал хандуулж байгаа авто машинаа зогсоогоод 3 минут болбол галаа унтраах тухай тодорхой тогтоосон байна. Даруй сургууль, зочид буудал, дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн, албан контор, хороолол, эмнэлэг зэргийн эргэн тойрон буюу авто зогсоолд машины урсгалыг нөлөөлөхгүй газар авто машин унаж яваа хүмүүс 3 минутаас илүү хугацаа зогсоход хүрвэл галаа унтраахыг шаардсан байна.
Энэ оны 9-р сарын 16-нд Бээжин хот "цэвэр агаар, үзэсгэлэнт Бээжин хотод хүч нэмэх" ажиллагаа өрнүүлж, ард олноос агаар мандлын бохирдлыг сайжруулах, байгаль орчныг хамгаалан тогтвортой хөгжлийн амьдралын аргыг уриалах тухай санал санаачлаг хураасан байна. Уг ажиллагаанд нийгмийн олон этгээдийн идэвхтэй оролцон санал санаачилга гаргасан байна. Үүнд даруй авто машинтай холбогдсон санал голлож, нийт саналын 50% эзэлсэн байна. Энэ нь олон нийт авто машин нь Бээжин хотын агаарын бохирдлын гол шалтгаан болж байгааг танин мэдсэнийг харуулж байна. 10-р сарын 24-ний өдөр машинаа зогсоож 3 минут болбол галаа унтраах тогтолцооны талаар хууль тогтоох тухай санал сонссонд зонхилох хүмүүс сайшаах санал өгч, энэ арга нь авто машины бохирдлыг үр ашигтай багасгах болно гэж үзжээ.
Энэ аргаас гадна, уг төсөлд бас Бээжин хотын байгаль орчны салбар хууль зөрчин агаар мандлыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгж, тэрчлэн түүний хариуцлагатай хүмүүсийн нэрсийг олон нийтэд нийтэлж байхыг тогтоосон байна. Агаар мандлыг бохирдуулсан байгууллага хохирлыг нөхөн сэргээж, хохирол амссан байгууллага, хувь хүнд нөхөн төлбөр өгөх хэрэгтэй гэж тогтоожээ.
Үүнээс гадна, уг төсөлд бас Бээжин хотын иргэд хуулийн дагуу агаар мандлын байгаль орчныг хамгаалах үүрэгтэй бөгөөд агаар мандлын бохирдлоос сэргийлэх хууль дүрмийг баримталж, дураар цаас, модон навч шатаах, шорлог шарах, авто машин засан сэлбэх зэргийг хориглох, дугаар хуваан замын хөдөлгөөнөөс хориглох зэрэг тогтоолыг биелүүлэх хэрэгтэй гэж тогтоожээ. Мөн ногоон амьдралын арга хэлбэрийг сонгож, агаар мандлыг бохирдуулахаас зайлсхийх хэрэгтэй гэж тогтоожээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |