|
|
||
2014 оны 1-р сарын 1-нээс эхлэн баяр дурсгалын өдөр, зуны амралтаас \7-р сарын 1-нээс 8-р сарын 31\ бусад үед даваа гариг бүрт хаалттай байх тогтолцоо хэрэгжүүлнэ гэж Хааны ордны музей саяхан мэдэгджээ. Энэ нь ачаалал ихтэй байдаг Хааны ордны музейд авч хэлбэл сэлгэн засах олдошгүй боломж юм гэж Хааны ордны музейн дарга Шань Жишян хэлжээ.
Хааны ордны музей бол Мин Чин хоёр гүрний үед байгуулсан хааны ордны үндсэн дээр байгуулсан дэлхий дээр хамгийн их цар хүрээтэй, хамгийн бүрэн хадгалагдаж байгаа модон бүтэцтэй хааны ордны барилга болох юм. Энд их хэмжээний эрдэнийн зүйлс хадгалагдаж байгаа төдийгүй Мин Чин гүрний түүхийн архивын материалыг хадгалж байгаа газар болох юм. Иймээс Хааны ордны музей нь дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татаж, өдөрт бараг 40 мянган жуулчин хүлээн авдаг байна. Оргил үе болоход уг музейтэй танилцах хүн нэн их болж, өдөрт бараг 100 мянган хүн хүлээн авдаг байна. 2013 оны үндэсний баяраар 10-р сарын 2-ны өдөр гэхэд 175 мянган жуулчин хүлээн авсан дээд амжилт тогтоожээ.
Хааны ордон нь дараагаар даваа гаригт хаалттай байх боломжийг ашиглан бичиг дурсгалын зүйлст хамгаалах арга хэмжээ авч, эртний барилгыг сэлбэн засаж, талбарыг тэгшлэн, цахилгаан шугамд шалгалт хийх болно. Үүнээс гадна ажилчдаа курс дамжаанд хамруулан тэдний үйлчилгээний төвшинг дээшлүүлэх болно гэж Хааны ордны музейн дарга Шань Жишян хэлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |