• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Медведевтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2013-11-29 20:33:58

      Узбекистанд ШХАБ-ын гишүүн орны ерөнхий сайд нарын 12 дахь уулзалтад оролцож буй Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 29-ний үдээс хойш Ташкентад Оросын Ерөнхий сайд Медведевтэй уулзав.

      Ли Кэчян хэлэхдээ, өнгөрсөн сард бид Бээжинд Хятад, Оросын ерөнхий сайд нарын 18 дахь тогтмол уулзалтыг амжилттай зохиож, хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулах тал дээр өргөн хүрээний шинэ нийтлэг ойлголтод хүрч, энэ нь Хятад, Оросын бүх талын стратегийн түншлэлийн харилцаа дээд төвшинд хөгжиж буйг харууллаа гэв.

      Ли Кэчян хэлэхдээ, ХКН-ын 18 дугаар их хурлын 3-р бүгд хурлаас Хятадын өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх чухал төлөвлөлт хийлээ. Хятад улс цаашид эдийн засаг, улс төр, соёл, нийгэм болон соёлын бүтээн байгуулалтын зэрэг салбарын өөрчлөлтөө ахиулж, нэн илүү нээлттэй хөгжиж, Хятадын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэн, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх юм. Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого болон хөгжил Хятад, Оросын хамтын ажиллагаанд шинэ боломж авчирна гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Оросын талтай эрчим хүч, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, тус тусын хэрэгцээнийхээ дагуу дэд бүтцийн барилга байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Орос улс Сочийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахыг дэмжиж, Хятад, Оросын харилцаа шинэ шатанд хөгжихийг хамтаар ахиулахад бэлэн байна гэв.

      Медведев хэлэхдээ, Орос, Хятадын өндөр дээд хэмжээний харилцаа нягтшиж, олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиж, хоёр орны өндөр төвшний найрсаг харилцаа маш бат бэх бөгөөд хөгжлийн сайн хандлагатай байгаа юм. Орос улс Хятадын талтай илүү дутуугаа нөхөж, Орос, Хятадын Ерөнхий сайдын тогтмол уулзалтын үр дүн болон хоёр талын тохиролцсон хамтын ажиллагааны төслийг сайтар хэрэгжүүлж, эрчим хүч, эдийн засаг худалдаа, зам тээвэр, ложистик зэрэг салбарын хамтын ажиллагаа, түүнчлэн Оросын алс дорнодын бүс нутаг болон Хятадын зүүн хойд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, аюулгүйн хамтын ажиллагаагаа зузаатган, ШХАБ-ын хүрээн дэх зохицуулалт ба хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, бүс нутгийн амар тайван, хөгжил бадралыг урагшлуулахад бэлэн байна гэжээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе