|
|
||
Узбекистанд айлчилж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 28-ны өдөр Узбекистаны ерөнхийлөгч Каримовтой уулзахдаа, Хятад Узбекистаны стратегийн түншийн харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж хэлжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Узбекистан бол Хятдын төв Ази дах найдвартай анд нөхөд түнш юм. Дарга Ши Жинпингийн 9-р сард Узбекистанд хийсэн төрийн айлчлал баялаг үр бүтээлтэй болж, хоёр орны харилцааны хөгжилд хүчирхэг хөдөлгөх хүчин боллоо. Хятад Узбекистаны харилцаа хөгжлийн сайн сайхан үндэс суурь нь хоёр орны улс төрийн итгэлцэлд тулгуурласан юм. Бидний харилцаа бол эрх тэгш, харилцан ашигтай, ямар ч угтав нөхцөл дагуулаагүй харилцаа байж, хамтаар ялалт байгуулах зорилготой. Хоёр орон эрчим хүчний салбарт маш сайн хамтран ажиллаж байна, хоёр тал давуу талаараа харилцан нөхвөлөж бүрмөсөн болох бөгөөд эрчим хүчний хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, олон салбар дах хамтын ажиллагааг тал бүрээр урагш хөгжүүлэх болно. Олон орны удирдагчидтай хамтаар аюулгүйн байдал, эдийн засаг, соёлын салбар дах ажил хэрэгч хамтын ажиллагааг тал бүрээр гүнзгийрүүлэхийг би хүсэн хүлээж байна гэжээ.
Каримов хэлэхдээ, Ли Кэчян Узбекистанд ШХАБ-ын ерөнхий сайдын уулзалтад оролцож байгаа нь Узбекистан Хятадын харилцааны гүнзгийрэн хөгжихийг ахиулах болно. хоёр орны стратегийн түншийн харилцаа бат бэх үндэс суурьтай, өргөн уудам хөгжлийн хэтийн төлөвтэй юм. Хятад улс харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцаж, хамтаар ялалт байгуулах зарчмыг мөрдсөөр ирсэн нь Узбекистан зэрэг төв Азийн орнуудын талархлыг хүлээж байдаг. Хятадын талтай хамтаар хоёр орны хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлж, хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхэд Узбекистан бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |