• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төв Зүүн Европын хэвлэл Ли Кэчяны айлчлалыг анхаарч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-29 10:36:32
    Төв Зүүн Европын орнуудын хэвлэл 28-ны өдөр Хятадын ерөнхий сайд Ли Кэчяны Румынд хийсэн айлчлал, Хятад ба Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалт , түүнчлэн хоёр талын цаашидын хамтын ажиллагааны боломжийн талаар маш их анхаарал хандуулж байна.

    Румыны хэд хэдэн телевиз Хятад Румын хоёр орны харилцааны түүхэн дэх энэ чухал үйл явдлын талаар мэдээллээ. тэд Румыны ерөнхий сайд Понтагийн үгнээс эш татаж, Ли Кэчяны энэ айлчлал нь Румын Хятадын улс төр, эдийн засаг худалдаа жич олон салбар дах харилцааг цаашид бэхжүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны харилцааг ахиулах болно гэжээ.

    Румыны МедияФакс агентлаг, Коуриер сонин, Ла Вердад зэрэг олон хэвлэл мэдээлэхдээ, Хятад ба Төв Зүүн Европын орнуудын удирдагч нар Бухаристад хуралдаж, Хятад улс болон тус бүс нутгийн хамтын ажиллагааны жолоодох чиг шугамыг баталж, Хятад улс болон Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг цохон тэмдэглэлээ.

    Полышийн хэвлэл Хятадын ерөнхий сайдын энэ айлчлалыг үргэлжлэн мэдээллээ. тэд Хятад Полышийн харилцааны хөгжлийн хэтийн төлөвд түлхүү анхаарал тавилаа. Полышийн гол болох сонин бүгд найрамдах улсын сонин, хууль зүйн өдрийн сонин сайтандаа Ли Кэчяны тухай мэдээлэл нийтэлсэн байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе