|
|
||
Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 12 дахь уулзалтад оролцохоор Узбекистан улсын нийслэл Ташкентад очоод байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 29-ний үдээс өмнө Узбекистаны ерөнхий сайд Шавкат Мирзияевтэй уулзжээ.
Ли Кэчян хэлэхдээ, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, дээд зиндааны харилцаа хөгжиж, салбар бүхэн дэх хамтын ажиллагаа бүрэн амжилтад хүрсэн, энэ оны 9-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Узбекистанд амжилттай айлчилж, хоёр орны стратегийн түншлэлийг шинэ өндөрлөгт хүргэсэн байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа суурь сайтай байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа үргэлжлэн хөгжүүлэхийг ч хүсэж байгаа юм. Хятад, Узбекистаны засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн үүргийг гүйцэд бадруулан, хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улмаар эрчимжүүлэх хэрэгтэй юм. Санхүү, хөдөө аж ахуй болон төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтын салбарт хамтран ажиллаж, эрчим хүний салбар дахь хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй. Хятадын тал Узбекистаны талтай аюулгүй байдал болон батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орон, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаалахыг хүсэж байна гэжээ.
Уулзалтын дараа хоёр орны ерөнхий сайд худалдаа, эрчим хүч, соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |