• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-гийн төлөөлөгчид МУ-д зочлов

CRI       (GMT+08:00) 2013-11-29 15:49:20

       Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн урилгаар Хятадын Олон Улсын Радиогийн орлогч дарга Ван Минхуа тэргүүтэй төлөөлөгчид 11-р сарын 27 – 29-ний өдрүүдэд Монгол Улсад зочлов.

       Төлөөлөгчдийг МҮОНРТ-ийн дэд захирал бөгөөд МҮОНР-ийн захирал Л. Цэрэн-Очир 28-нд МҮОНР-гийн байранд хүлээн авч уулзлаа. Хоёр тал хоёр радиогийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрэв. ХОУР болон МҮОНР нь өнгөрсөн зууны 90-ээд оны эхний үеэс харилцаа тогтоож, мэргэжилтэн солилцох, хамтран нэвтрүүлэг бэлтгэх зэргээр маш үр ашигтай хамтран ажилласаар ирсэн юм. Энэхүү найрсаг хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орон, хоёр ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцолд хувь нэмэр оруулах ёстой гэж хоёр тал санал нэгтэй үзлээ. Уулзалт хэлэлцээнд МҮОНР-ийн талаас тус радиогийн орлогч захирал Баярсайхан, Гадаад харилцааны газрын дарга Лхагвасүрэн, Хурд агентлагийн захирал Дашдамба, тус радиогийн Монголын Дуу Хоолой радио станцын ерөнхий рдактор Дэнсмаа, ХОУР-гийн талаас тус радиогийн Зүүн хойд ба Төв азийн мэдээллийн төвийн захирал Ниү Даобинь, Санхүүгийн албаны орлогч дарга Линь Жяньжүнь, Олон Улсын Хамтын Ажиллагааны газрын Ази, Африкийн хэлтсийн дарга Ван Бяо, тус радиогийн Монгол Улс дахь салбарын захирал Цэцэн нар оролцов.

      Айлчлалын үеэр төлөөлөгчид мөн БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ван Шяолүнд бараалхав. Элчин сайд Ван Шяолүн Хятад, Монгол хоёр орны найрсан харилцаа, хамтын ажиллагаа болон хоёр ард түмэн хоорондын харилцан ойлголцолд тус дөхөм үзүүлэхэд ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлэг ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж, энэ талаар цаашид хүчин чайрмайлт гаргахыг хүслээ. Төлөөлөгчид мөн МУ-ын Үй Цай дунд сургууль болон ХОУР-гийн хамтран байгуулсан "Күнзийн тэнхим"-ийн үйл ажиллагаатай танилцав. Мөн үүсгэн байгуулагдаад гурван жил болж байгаа Аглаг бүтээлийн сүмд хүрэлцэн очиж, тус сүмийн гайхамшигтай байгалийн үзэмж, ховор нандин үзвэртэй танилцав.

      ХОУР-гийн айлчлал бүрэн дүүрэн амжилттай боллоо гэж ХОУР болон МҮОНР хоёр тал сэтгэл хангамжтай үзсэн байна. \ Сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе