|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 25-28-д Хятад-төв зүүн Европын орны удирдагч нарын яриа уулзалтад оролцсон бөгөөд Румынд албан ёсны айлчлал хийжээ. Хятад төв зүүн Европын орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр талд болон хоёр талын стратегийн түншийн хамтын ажиллагаанд тустай гэж олон улсын болон төв зүүн Европын орнуудын удирдагчид үзсэн байна.
Хятад улс дэлхийн эдийн засгийн 2-р том цогц, нэн олон аж ахуйн нэгжүүд Хятадад анхаарал тавина гэж Словенийн хэвлэл мэдээллийнхэн мэдээлжээ.
Хятад-төв зүүн Европын удирдагч нарын уулзалт нь Румыны "нэг удааны боломж" гэж Румыны Ерөнхийлөгч Траиан Басеск илэрхийлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтын сайшаасан байна. Хятад төв зүүн Азийн орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь Хятад Европын стратегийн түншийн харилцаанд нөхвөр үйлдэл үзүүлж байна гэж тэрээр бас илэрхийлжээ.
Хятад улс Унгар, Сербитай Београдаас Будапешт хүрэх төрөм замын Будапештын хэсэг дэх замыг хамтарч байгуулах тухай хэлэхдээ "төмөр замыг шинэчлэх нь бүс нутгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ" гэж илэрхийлжээ.
Албанийн өдрийн сонин 26-нд "Албани Хятадын хамтын ажиллагааны хавар" өгүүлэл нийтлэхдээ, Хятад төв зүүн Европын удирдагч нарын яриа уулзалт Албанид хөрөнгө нийлүүлэх боломж олгох бөгөөд Хятад Албани хамтран ажиллах их орон зайтай гэж тэмдэглэжээ./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |