• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Жинаны цэргийн байдалтай танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-29 17:23:48

            ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 28-нд Жинаны цэргийн тойргийн ажил байдалтай танилцлаа. Энэ үед тэрээр цохон тэмдэглэхдээ, ХКН-ын 18-р удаагийн 3-р бүгд хурлын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлэхийг өнөөгийн болоод хойшдын улс төрийн чухал үүрэг болгож, шинэ байдал дахь армийг хүчирхэгжүүлэх зорилтыг гүнзгий хэрэгжүүлж, улс төр үзэл санааны талаар армийг хүчтэй удирдаж, үүрэг хариуцлагаа дээшлүүлж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэхээр дамжуулан шинэ ахиц хийж, ёс суртахууны байгуулалтыг тасралтгүй гүнзгийрүүлж, бүх талын хүчирхэг стратегийн бэлтгэл хүчнийг байгуулах хэрэгтэй гэжээ.

            28-ны үдээс өмнө Ши Жиньпин Жинаны цэргийн тойргийн бэлтгэл сургалтын баазад ирж шинэ цэргүүдийн дасгал сургуулилтын байдалтай танилцжээ.

            Тус цэргийн тойрогт Ши Жиньпин дивизээс дээш шатны удирдах боловсон хүчнийг хүлээн авч уулзаж, ажлын тайланг нь сонсож, олсон амжилтыг нь гүйцэд нотолсон байна./Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе