• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Ли Кэчяний дэвшүүлсэн санаачилгыг өндрөөр үнэллээ

CRI       (GMT+08:00) 2013-11-30 20:17:13

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 29-нд Ташкентад ШХАБ-ын гишүүн орны ерөнхий сайд нарын 12 дахь уулзалтад оролцож, улс орны удирдагчдын хамт ШХАБ-ын хүрээний олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ШХАБ-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Гадаадын мэдээллийн хэрэгсэл болон мэргэжилтэн нар, Ерөнхий сайд Ли Кэчяний дэвшүүлсэн ШХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай 6 зүйлт санаачилга нь ШХАБ-ын ирээдүйн хөгжилд нэн саруул хэтийн төлөвийг зураглаж, ШХАБ-ын олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх явдал нь бүс нутгийн улс орнуудад ашиг тустай гэж үзсэн байна.

      Казахстаны олон улсын асуудал судлаач мэргэжилтэн Елнара Байназарова хэлэхдээ, эртний торгоны замын дагуу зам тээврийн бүтээн байгуулалт цогцлон бүтээх нь зам дагуух бүс нутгийн эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн барилга байгуулалтыг хөгжүүлж, түүнчлэн Казахстан улсын хувьд шинэ ажлын байр, шинэ хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэж, зарим шинэ аж ахуйн нэгжүүд бүс нутгийн эдгээр бүтээн байгуулалтад оролцож болзошгүй гэжээ.

      Узбекистаны радио телевизийн сурвалжлагч Хамидуллах хэлэхдээ, Хятад, Узбекистан хоёр орон маш сайн найрсаг харилцаатай билээ, энэ удаад хоёр орон эдийн засаг худалдаа, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын иж бүрэн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав, иймээс цаашид хоёр орон улам нэгт харилцаатай байх болно гэдэгт хүмүүс итгэлтэй байгаа гэжээ.

      Оросын нийгэм, улс төрийн судалгааны газрын мэргэжилтэн Дмитри Онтоев үзэж байгаагаар, ерөнхий сайд нарын энэ удаагийн уулзалтад оролцсон талууд цаашид банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн байна, ШХАБ тус салбарт шинэ ахиц гаргаж болзошгүй гэсэн байна.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе