• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Төв Азийн орнуудын ерөнхий сайд нартай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-30 16:03:56

      ХОУР-ийн мэдээ: Шанхайн хамтын ажиллагааны байгууллын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 12 дахь уулзалт 11-р сарын 29-ний өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотод боллоо. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян мөн өдрийн үдээс хойш Ташкентад Киргиз, Казахстан, Тажикстан улсын ерөнхий сайд нартай тус тус уулзжээ.

      Киргизийн ерөнхий сайд Жанторо Сатибалдиевтай уулзах үеэр Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Киргиз хоёр орон бол найрсаг хөрш, хоёр орны стратегийн түншийн харилцаа нь хоёр талт харилцааны хөгжлийг шинэ төвшинд хүргэлээ. Хятадын тал эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн байгуулалт, мал аж ахуй зэрэг салбарт Киргизийн талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.  

  Казахстаны ерөнхий сайд Серик Ахметовтай уулзах үеэр Ли Кэчян хэлэхдээ, хоёр тал стратегийн өндөрлөгөөс харилцан ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэн, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулан, санхүү, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр талт хамтын ажиллагааны зөвлөлийн тогтолцоог ашиглан хоёр орны харилцааг бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй юм гэжээ.

      Тажикстаны ерөнхий сайд Кохир Расулзодатай уулзах үеэр Ли Кэчян хэлэхдээ, Тажикстаны талын өөрийн хөгжлийн замаа сонгон, үндэсний бүрэн эрх, энх тайван, тогтвортой байдлын төлөөх чармайлтыг Хятадын тал дэмжиж байна. Хоёр орон эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

                                                                                  \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе