|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян 29-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 12 дахь хурал дээр үг хэлж, өөрчлөлтийн дунд уламжлалаа хадгалж, зарчмыг баримтлан, хамтын ажиллагааны арга хэлбэрээ шинэчилж, өрсөлдөөн сорилттой хамтран тэмцэхийг онцлов.
Ли Кэчян хэлэхдээ, энэ оны 9-р сард Бишкект болсон тэргүүн нарын дээд уулзалтын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хөгжлийн аюулгүй ногоон орчныг буй болгон, бүс нутгийн хөгжлийг түргэтгэж, ард түмэнд ач буяныг хүртээх ёстой гэжээ. Үүнтэй холбогдуулан тэрээр аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зам харилцааг харилцан саадгүй нэвтрэхийг түргэтгэх, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлах, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экологи эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулах, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх 6 санал дэвшүүлэв.
Ли Кэчян мөн хуралд оролцогч талуудад Хятадын хөгжил өөрчлөлтийн байдлаас танилцуулав.
Ли Кэчян Хятад ба төв зүүн Европын удирдагчдын уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий сайд нарын хуралд оролцон, мөн Румынд хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөөд 30-ны өдөр тусгай нисэх онгоцоор Бээжинд буцан ирлээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |