|
|
||
Монгол Улсын хятад хэлний мэргэжилтнийг танилцуулах анхдугаар хурал 11-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хот дахь хятад цагаачдын Найрамдал сургуульд болов. БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх алба, МУИС-ын Күнзийн институт, МУ-ын Хятад хэлний багш нарын холбоо, МУ-дахь Хятад цагаач иргэдийн холбоо, БНХАУ-ын МУ-д хөрөнгө оруулагчдын Жүн-Хуа нийгэмлэг хамтран зохион байгуулсан энэ хуралд хятад хэл сурч байгаа 200 гаруй оюутан оролцож, хятад хэлтэй ажилтан хайж байгаа Хятад, Монголын аж ахуйн нэгжүүдтэй уулзаж ярилцсан байна. МУ-д анх удаа зохиогдож байгаа энэ хурал нь эрэлт хэрэгцээ бүхий аж ахуйн нэгжүүд болон ажил хайж байгаа хятад хэлтэй оюутнуудыг холбож байгаагаараа чухал ач холбогдолтой юм гэж хуралд оролцсон албаны хүмүүс үзэж байлаа. \ сурвалжлагч М. Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |