|
|
||
12-р сарын 1-ний өглөө Америкийн Нью-Йорк хотод галт тэрэг гэнэт замаасаа гарсны улмаас, одоогийн байдлаар наанадаж 4 хүн эндэн, 67 хүн шархаджээ.
Нью-Йоркийн нийслэлийн тээврийн агентлаг буюу MTA мэдэгдэхдээ, уг осол Америкийн дорнод бүсийн цагаар 07 цаг 20 минутын үеэр гарсан бөгөөд Нью-Йоркийг зорьсон энэ галт тэргэнд 150 зорчигч байжээ. Галт тэрэг тойрог замаар эргэх үед 7 вагоны 5 нь замаасаа гарсан байна. Ослын газарт 130 аврагч ажилласан байна.
Хятадаас Нью-Йоркт суугаа ерөнхий консулын газрын албан хүн хэлэхдээ, энэ осолд Хятадын иргэд шархадсан эсэхийг хараахан мэдэхгүй байна. Бид анхаарал хандуулж байна гэжээ.
Ослын шалтгааныг тодруулж байна. Хүн зориуд эвдсэн байдал харагдахгүй байна. Нью-Йорк мужийн дарга Андрей Куомо хэлэхдээ, Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шалган байцаагч ослын газар руу ирж байна. Тэд бүх талын шалгалт хийнэ гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |