• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Чан э 3-р" хайгуулын төхөөрөмжийг амжилттай хөөргөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-02 08:57:13

        Бээжингийн орон нутгийн цагаар 2013 оны 12-р сарын 2-ны 1 цаг 30 минутад "Чан Э 3" хайгуулын аппаратыг сансарт хөөргөж, анхдугаар удаа сарны гадаргууд зөөлөн газардах болон тандалт хийх боллоо. Үүнд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна.

        Их Британийн Радио компаний "Чан Э 3"  хайгуулын төхөөрөмжийн талаар мэдээлэхдээ, энэ удаагийн "Хас туулай" саран дээр зөөлөн газардах аппаратын гол үүрэг нь "Азийн том орны сансрын уудамд хийсэн чухал алхам" мөн. Хэрэв үүргээ амжилттай биелүүлбэл Хятадын сансрын хайгуулын түүхийн шинэ хуудас болох юм гэжээ. Сансар телевиз хөөргөх бүх явцыг мэдээлсний зэрэгцээ мөн Хятадын 2003 оноос хойших сансар судлал болон "Хас туулай" хэмээн нэрлэсний түүхийг танилцуулжээ. "Guardian" сонины мэдээнд мөн энэ удаагийн үүрэг нь Хятадын сансрын төлөвлөгөөний түүхийн үйл явц бөгөөд үүргээ амжилттай биелүүлбэл Америк болон ОХУ-ын дараах саран дээр зөөлөн газардсан улс болно гэжээ.

        ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч цаг тухайд нь мэдээлжээ. Оросын технологийн зөвлөгөө өгөх сайт "Сар Хятадын хайгуулын аппаратыг хүлээн авлаа" хэмээх гарчиг бүхий мэдээлэл нийтэлж "Чан Э"-ыг хөөргөсний мэдээлжээ. ITAR-TASS Хятадын сансар судлалын түүхийн талаар мэдээлж, "Чан Э 3"-ыг амжилттай хөөргөсөн нь Хятад улсын сарны судалгааны үйл явц хоёрдугаар шатандаа орсныг харуулж байна гэжээ. Оросын "Байгал 24" сайтын мэдээнд тэмдэглэхдээ, "Хас туулай" сарны аппарат саран дээр амжилттай зөөлөн газардвал энэ нь зөвхөн Хятадын улсын амжилттай хөөргөсөн аппарат болохоор барахгүй "37 жилийн дараа Саран луу илгээсэн хүн төрөлхтний элч болох юм" гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе