|
|
||
"Чан-Э 3" гурван зорилтыг биелүүлнэ. Нэгд, саран дээр зөөлөн газардаж, сарны гадаргын байдал болон геологийн бүтцийг судлах, сансар огторгуйн холбоо болон алсаас удирдах техникийг шалгаж, зөөгч пуужин хөөргөх зэрэг техникэд шалгалт хийх болно. Хоёрт, саран дээр зөөлөн газардах болон хайгуул хийх төхөөрөмжийг судлан, зөөгч пуужин, хайгуулын төхөөрөмж, хөөргөх талбар, хяналтын станц, газрын гадаргуу дээрх хэрэглээ зэргийг багтаасан станц байгуулах болно. Гуравт, саран дээр хайгуул хийх төслийн тогтолцоог тогтоож, том чухал төслийг хэрэгжүүлэх шинжлэх ухаанч үр ашигтай арга хайх болно.
"Чан-Э 3" гурван төрлийн судалгаа хийнэ гэжээ. Нэгд, сарны гадаргын байдал болон геологийн бүтцийг судлах, хоёрт, сарны гадаргын бүтэц болон ашиглаж болох нөөц баялгийг судлах, гуравт, сарны плазмын давхаргыг хэмжиж, сарыг суурь болгон сансрыг шинжлэх зэрэг болно.
Өдийг хүртэл АНУ, ЗХУ саран дээр нийтдээ 13 удаа газардаад байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |