• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Английн ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-02 18:59:25

       БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 2-ны өдөр ардын их хурлын ордонд Английн ерөнхий сайд Давид Камеронтой уулзжээ.

       Жан Дэжян хэлэхдээ, цаг үеийн урсгалтай нийцэн, хамтын ажиллагааны боломжийг атган, Хятад-Английн харилцааны хир төвшнийг дээшлүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байна. Хятад, Английн харилцаа нь түүхэн урт замналыг туулсан ба бүх талын хамтын ажиллагааны шинэ боломжийг олгож байна. Олон жилийн турш, БХАТИХ болон Английн парламент найрсаг харилцаагаа хэвээр байлгаж, парламент хоорондын тогтмол хугацаат солилцооны механизмыг байгуулсан. Хоёр талын хамтын хүчин чармайлтын дагуу, солилцоогоо улам тэлж, хууль тогтоох болон улс орноо засан удирдах талаар туршлага солилцон, ойлголцлоо нэмэгдүүлж, харилцан хүндэтгэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, Хятад-Английн харилцааны эрүүл тогтвортой хөгжилд нааштай үндэс суурийг тавьж өгөхийг хүсэж байна гэжээ.

       Давид Камерон хэлэхдээ, Хятад улсын ололт амжилт нь дэлхийн ашиг сонирхолд нийцнэ. Англи, Хятад хоёр орны парламент хоорондын солилцоог Английн тал маш чухалд авч үзэж байгаа бөгөөд харилцан ойлголцож, хүндэтгэсэн үндэс суурин дээр, Хятадын талтай олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Английн тал бэлэн гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе