• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Давид Камеронтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-02 19:47:56

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2-ны өдөр Бээжинд Английн ерөнхий сайд Давид Камеронтой уулзав.

        Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Англи бол Дэлхийн гол болох эдийн засгийн цогц болох төдийгүй, мөн ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэгч орон юм. Хоёр орны харилцаа нь өөр өөрсдийн хөгжилтэй холбогдох төдийгүй, мөн ч олон улсын хэмжээнд чухал нөлөө тусгалтай юм. Тийм болохоор хоёр талаараа алс хэтийн зогсцоос тогтолцоо болон үнэ өртгийн үзэл, улс орны үндсэн байдлын зөрөө зэргийг давж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэн, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байж, том чухал ашиг сонирхлоор харилцан харгалзаж, хоёр орны харилцааны урт хугацааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.

        Камерон хэлэхдээ, Хятад улсын хөгжил бол 21-р зууны хамгийн их утга агуулга бүхий үйл хэрэг байж, тэрээр Хятадын ард түмэн аз буян эдлүүлснээр барахгүй, дэлхий дахинд ч чухал боломжийг олгосон юм. Олон улсын болон бүс нутгийн том чухал үйл хэргээр Хятад улстай зөвшилцөл болон ойлголцлоо эрчимжүүлж, дэлхийн энх тайван болон аюулгүй байдлыг хамтаар хамгаалж, олон улсын эдийн засгийн эрүүл тогтвортой сэргэлт болон тогтвортой хөгжлийг ахиулахад Английн тал бэлэн байна гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе