• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Камерон нар сэтгүүлчидтэй уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-12-03 09:47:55

    Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян 2-нд Ардын хурлын ордонд Их Британийн ерөнхий сайд Камероны хамт сэтгүүлчидтэй уулзав.

    Ли Кэчян хоёр ерөнхий сайдын уулзалтын үр дүнгийн талаар танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, энэ уулзалт Хятад, Их Британийн стратегийн бүх талын түншлэлийн харилцааг тогтоосон 10 жилийн үеэр болж байна. Хоёр тал харилцан хүндэтгэж, адил тэгш байх зарчмын үндсэн дээр хоёр орны харилцааны эрүүл хөгжлийг баталгаажуулах ёстой гэж санал нэгтэй үзэж байна. Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ба бүрэн эрхийг хүндэтгэж, нэг Хятад улсын зарчмыг баримтлан, Хятадын гол чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй асуудлыг хүндэтгэхийг Их Британи дахин нотолсон, Хятадын тал үүнийг сайшааж байна гэжээ.

    Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Их Британи бол дэлхийн эдийн засгийн чухал цогц, Олон улсын хамтын нийгэмлэгийн чухал хүчин юм. Шинэ нөхцөл байдалд хоёр орны стратеги харилцан нийцэж, хамтын ашиг сонирхол тасралтгүй өргөжиж, даяарчлалын хандлага өдөр ирэх тутам товойж байна. Их Британитай хамт эдийн засгийн хувьд хамтаар хөгжин, улс төрийн хувьд харилцан итгэлцэн, соёлын хувьд бие биеэсээ суралцан, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хүчин сэлбэхэд бэлэн байна гэжээ.

    Камерон хэлэхдээ, Хятад улсын хөгжил Их Британи болон дэлхийн хувьд аз тохиол болж байна. Хоёр тал бие биеэ ойлгон, харилцан хүндэтгэж, зах зээлээ нээлттэй болгон, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх ёстой. Хятад улстай хамт хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн, Их Британи Хятад, Европ Хятадын харилцааг шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе