• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Английн ерөнхий сайд нарын жил тутмын ээлжит уулзалт боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-03 16:34:32

          2-ны үдээс өмнө Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд Английн ерөнхий сайд Давид Камеронтай хэлэлцээ хийлээ. Энэ бол Хятадын шинэ засгийн газар бүрдсэнээс хойш болж буй 2 орны ерөнхий сайд нарын анхны уулзалт ба хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцаанд шинэ агуулга нэмж, Хятад Английн харилцааны шинэ үйл явцыг нээх юм.

          Ли Кэчян хэлэхдээ, энэ удаа миний бие Камеронтай уулзсан нь Хятадын шинэ засгийн газар байгуулагдснаас хойшхи анхны уулзалт бөгөөд Хятад, Английн бүх талын стратегийн түншийн харилцаа 10 дах жилдээ орж байгаа нөхцөлд болж байгаа чухал уулзалт, уг харилцааг шинэ агуулгаар баяжууллаа. Энэ уулзалт маань хоёр орны харилцааны шинэ үйл явцыг эхлүүлэх болно гэжээ.

          Уулзалтын дараа Ли Кэчян, Камерон нар Хятадын болон гадаадын сэтгүүлчидтэй уулзлаа. Ли Кэчян уулзалтын чухал чанарыг онцгойлон дурдлаа. Үнэндээ энэ бол Камероны Хятадад хийж байгаа анхны айлчлал биш. 2010 оны 11-р сард ерөнхий сайд болоод дөнгөж хагас жилийн дараа тэрээр Хятадад айлчилж байсан юм. Тэр айлчлал хоёр орны харилцааны таатай эхлэлийг тавьсан боловч дараа жилийнх нь 5-р сард энэ харилцаа сэвтсэн юм. Түүнээс хойш Хятад Англи хоёр орны улс төрийн харилцаа зогсонги байдалд орсон. Жил хагасын дараа өнөөдөр талуудын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа сэргэн сайжирч, хэвийн гольдролд орж байна гэжээ.

          Энэ тухай Ли Кэчян хэлэхдээ: бид хоёр орны харилцааг хэрхэн эрүүл, тогтвортой хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Хятад, Англи хоёр улс харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцаагаа үргэлжлүүлэн, тус тусын эрх ашгийг харилцан хамгаалан, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг зөв тийш хөгжүүлэх нь хэрэгтэй гэж бид үзэж байна. Хятадын нутаг дэвсгэр болон бүрэн эрхийг хүндэтгэж байгаа, нэг Хятадын зарчмыг баримталж байна гэдгээ Английн тал дахин нотоллоо. Хятадын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэн, анхаарал тавьж байгааг Хятадын тал сайшааж байна гэжээ.

          Камерон энэ удаа Хятадад айлчлахдаа гадаад хэрэг, эрүүл мэнд, соёл, байгаль орчин, шинжлэх ухаан техник , худалдааны зэрэг зургаан сайдаа дагуулсан төдийгүй 150 хүнээс бүрдсэн худалдааны төлөөлөгчид ч багтжээ. Энэ нь Камерон ерөнхий сайд болсноос хойш хамгийн өргөн цар хүрээтэй айлчлалын баг бүрдүүлжээ. Хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь түүний нэг чухал ажил болоод байгааг үүнээс тодорхой харж болно.

          Камерон хэлэхдээ, Хятадын хөгжил бол боломж юм, Хятадын иргэдэд, Английн иргэдэд төдийгүй дэлхий нийтийн хувьд ч лут их боломж юм. Англи улс өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр чармайж байна. Хоёр орон харилцан туслалцаж, дэлхийн өрсөлдөөнд ялагч болохыг бид хүсэж байна гэв.

          Камерон засгийн газрыг тэргүүлснээс хойш хоёр талын худалдааны хэмжээг 2015 онд 100 тэрбум ам.доллароос давуулах төлөвлөгөө тогтоосон. Хоёр орны худалдааны хэмжээ 2009 оны 39 тэрбум 200 сая ам.доллароос 2012 оны 63 тэрбум 100 сая ам.долларт хүрсэн хэдий ч үлдсэн хоёр жилийн хугацаанд 100 тэрбум ам.долларт хүргэхэд нэлээд зайтай байна. Уулзалтаар хоёр орны засгийн газрын тэргүүн нар хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар өргөн хэмжээний нийтлэг ойлголтод хүрчээ.

          Ли Кэчян хэлэхдээ: хоёр орны аж ахуйн нэгжүүд хурдны төмөр зам, цөмийн цахилгаан зэрэг салбарт ахиц гаргах болно. Лондонд юаниар тооцоолох ажил үйлс өрнүүлэх Английн талын санаачилгыг Хятад дээд хэмжээнд чухалчлан үзэх бөгөөд Хятадын хөрөнгө оруулалттай банк салбар банкаа Англид байгуулах саналд Английн тал нааштай дэмжихээ илэрхийлжээ. Хоёр тал мөн хоёр орны өндөр технологийн худалдааг улам өргөтгөхөөр шийдсэн бөгөөд сансрын аяллын хамтын ажиллагаа, тэнгисийн салхины цахилгаан хүч зэрэг шинэ эрчим хүчийг нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хятадын жуулчид, бизнесменүүдийн визний асуудлыг хөнгөвчилж, хоёр орны агаарын тээврийн компанийн нислэгийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Английн тал зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе