• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Юаньчао Жосеф Бидентэй уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-04 19:47:36

       БНХАУ-ын орлогч дарга Ли Юаньчао 4-ний өдөр Бээжинд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жосеф Бидентэй уулзжээ.

       Ли Юаньчао хэлэхдээ, Хятад-Америкийн том гүрэн хоорондын шинэ хэлбэрийн харилцааг байгуулах тухай дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Барак Обама нар энэ оны 6-р сард чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Америкийн талтай өндөр дээд зиндааны зөвшилцөл хэлэлцээгээ эрчимжүүлж, харилцан гол чухал ашиг сонирхлоо хүндэтгэн, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талт, тэрчлэн бүс нутгийн болон даяарчилсан асуудлаарх зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлж, сөргөлдөхгүйгээр харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамтаар хожих гэсэн үзэл баримтлалыг хоёр орны харилцааны бүх тал дээр хэрэгжүүлэхэд Хятад улс бэлэн гэжээ.

       Жосеф Биден хэлэхдээ, Америк, Хятадын харилцаа нь дэлхий дахинд гол зангилааны нөлөө тусгалтай байж, өнөө ирэх тусмаа боловсронгуй болж байна. Хятад улстай өндөр дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, үнэнч шударга, бүтээлч овор байдлаар зөрчил маргаанаа зохицуулж, Америк, Хятадын том гүрэн хоорондын шинэ хэлбэрийн харилцааг ахиулахаар Америкийн тал чармайж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе