• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Канг Чанг Хеетэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-04 20:56:13

        БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 4-ний үдээс хойно Ардын их хурлын ордонд БНСУ-ын парламентын дарга Канг Чанг Хеетэй хэлэлцээ хийжээ.

        Жан Дэжян хэлэхдээ, Хятад болон БНСУ дипломат харилцаа тогтоосон 21 жилийн турш, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг нь тасралтгүй өргөжиж, ашиг сонирхлын харилцаа нь ирэх тусмаа нягтарсан байна. БНСУ-тай хамтаар хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтуудыг практик дээр хэрэгжүүлж, харилцан хүндэтгэн, ойлголцох үзэл баримтлалын дагуу, зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны явцад гарсан асуудлуудыг эвээр зохицуулан, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад-БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам илүү хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн гэжээ.

        Жан Дэжян цааш нь хэлэхдээ, БНСУ-ын парламент хоорондын харилцааг БХАТИХ ихэд чухалчилдаг бөгөөд олон давхаргын найрсаг хэлхээ холбоог идэвхтэй өрнүүлж, парламент хоорондын тогтмол хугацаат солилцооны механизмын үүргийг гүйцэд бадруулан, ардчилсан хуулийн зүйн байгуулалтыг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийг ахиулах, иргэдийн амьжиргааг батлан сайжруулах зэрэг талаар туршлага солилцон, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжилд нэн их хувь нэмэр оруулахад бэлэн гэжээ.

        Хятадын эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хурдаар өсөж, нийгэм нь эв нийцтэй байгааг Канг Чанг Хее өндрөөр үнэлжээ. Тэрээр хэлэхдээ, БНСУ болон Хятад улс нь ойр хөрш байж, хоёр орон хоорондын ирэх тусмаа нягтарч байгаа харилцаа холбооноос хоёр орон, тэрчлэн хоёр ард түмэн бүгд бодит ач тус хүртэх болно. БХАТИХ-тай найрсаг харилцаагаа улам гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагад зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад БНСУ-ын парламент бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе