|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр Бээжинд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жосеф Байдентай уулзав.
Ли Кэчян хэлэхдээ, ХКН-ын 18 дугаар их хурлын 3-р бүгд хурлаар өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай чухал төлөвлөлтүүдийг гаргалаа. Хятад улс цаашид өөрчлөлтөө улам гүнзгийрүүлж, нээлттэй хөгжлөө өргөтгөн, Хятад, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломж буй болгох юм гэлээ. Хятад, Америк хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээгээр гараа болгож, нэн өргөн хүрээний бөгөөд өндөр төвшний хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. Америкийн тал бодит арга хэмжээ авч, Хятад улсад чиглэсэн өндөр технологийн бүтээгдэхүүний экспортын хоригоо цуцалж, цэвэр эрчим хүч, занарын хийн нээн олборлолт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нээлттэй, багтаамжтай, эрч хүчтэй эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болох явдлыг хамтаар урагшлуулж, Хятад, Америкийн макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг чангатган, хоёр орны хамтын ажиллагаа, хөгжлийг тасралтгүй урагш ахиулъя гэж тэрээр хэллээ.
Байден хэлэхдээ, Хятадын хөгжил дэлхий нийтэд ашигтай төдийгүй тус бүс нутагт тогтвортой байдлыг авчирж өгөх юм. Америкийн хөгжил Хятад улсын ирээдүйтэй салшгүй нягт холбоотой. АНУ Хятад улстай давуулаг талаа харилцан нөхөж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөж, байгалийн хий, занарын хий, цэвэр эрчим хүчний зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орны хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг урагшлуулахад бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Америк дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Америкийн тал угтаж байгаа бөгөөд зах зээлд орох боломж зэрэг тал дээр нэн олон тус дөхөм үзүүлэх болно гэж илэрхийллээ.\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |