• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Украины Ерөнхийлөгчтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2013-12-05 20:58:47

      Хятадын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 5-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой уулзав.

      Жан Дэжян хэлэхдээ, Хятад, Украин урт удаан хугацааны найрсаг харилцаатай бөгөөд ард түмэн хоорондын уламжлалт нөхөрлөл хоёр орны харилцааны хөгжилд бат бэх нийгмийн үндэс суурь тавьж өгсөн байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад, Украины харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаанууд баялаг үр дүнд хүрлээ. Хятадын БХАТИХ Украины Дээд зөвлөлтэй найрсаг харилцаагаа нэмэгдүүлж, парламентын харилцаа улс орны харилцаанд гүйцэтгэх өвөрмөц үүрэг чадварыг бадруулж, Хятад, Украины харилцааны шинэ хөгжилд сайн эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.

      Янукович хэлэхдээ, Украины тал Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг бахдан сайшааж байна. Хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Украин, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам баялаг болгохын тулд хүчин зүтгэл гаргах болно. Хоёр орны парламент цаашид харилцаа хамтын ажиллагаагаа нягтруулж, Украин, Хятадын харилцаа идэвхтэй, эрүүл тогтвортой хөгжихөд эрх зүйн баталгаа хангахыг хүсэж байна гэж илэрхийлэв.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе