|
|
||
Хятад улсын Дарга Ши Жиньпин 5-нд Ардын их хурлын ордонд Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой хэлэлцээ хийлээ. Хоёр тал Хятад, Украины стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, түүнчлэн хамтаар сонирхож буй асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрчээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 2011 онд Хятад, Украин стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа цаашид урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжих сайн замдаа орж, олон салбарын хамтын ажиллагаа урагштай явагдаж, хэтийн төлөв өргөн байгаа гэв. Хятад, Украины харилцааг улам гүнзгийрүүлэх тал дээр Ши Жиньпин дөрвөн зүйлт санаачилга дурдлаа. Нэгд, дээд хэмжээний харилцаагаа эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх. Хоёрт, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа сайтар ахиулж, Хятад, Украины засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын үүрэг ролийг гүйцэд бадруулж, хөдөө аж ахуй, эрчим хүчний нөөц, дэд бүтцийн барилга байгуулалт, банк санхүү, өндөр технологийн зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, томоохон төслийн хамтын ажиллагааг тогтвортой түлхэн ахиулна. Үүнд Украины тал Хятадын аж ахуйн нэгжүүдэд давуулаг, тус дөхөм орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Гуравт, хүмүүнлэгийн салбарын харилцаа солилцоог нэмэгдүүлэх. Үүнд шинжлэх ухаан техник, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хүмүүсийн солилцоог өргөтгөн, хоёр орны хүүхэд багачуудын харилцаа солилцооны арга хэмжээг сайтар зохион байгуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх. Дөрөвт, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээрх зөвшилцөл ба хамтын ажиллагаагаа нягтруулах. Үүнд төв шударга, зүй ёсны олон улсын улс төрийн шинэ дэглэм цогцлон байгуулах явдлыг урагшлуулж, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтын эсрэг хамт зогсож, хамтын ашиг сонирхлыг хамгаалах эдгээр болно.
Ерөнхийлөгч Янукович Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх тухай санаачилгыг бүрэн зөвшөөрөн дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, Украин, Хятадын ард түмэн ахан дүүс мэтийн найрсаг сэтгэлгээтэй, хоёр орон харилцан итгэлцэж, харилцан хүндэтгэж, найрсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн юм. Украин, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг нэн гүнзгийрүүлэх явдал нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцнэ. Украины тал нэг Хятад улсын бодлогоо хэлбэрэлтгүй баримталж, Хятад улсын нэгдлийн их үйлсийг дэмжих юм. Хятадын талтай дээд зиндааны харилцаа болон нам хоорондын харилцаа солилцоогоо нэмэгдүүлж, ерөнхийд нь төлөвлөхийн зэрэгцээ олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа солилцоог бүх талаар гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр нягтрал, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хятадын талын дурдсан "Торгоны замын эдийн засгийн бүс" бүтээн байгуулах санаачилгыг Украин сайшаан дэмжиж байна, түүнчлэн холбогдох дэд бүтцийн барилга байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна. Хятадын нэн олон аж ахуйн нэгжүүд Украинд хөрөнгө оруулахыг Украины тал угтаж байгаа бөгөөд виз олголт зэрэг талууд дээр тус дөхөм хангахад бэлэн байгаа гэж илэрхийллээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар " 2014-2018 оны Хятад, Украины стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн төлөвлөгөө"-г зөвшөөрөн баталлаа. \Уртнасан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |