• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин сайн дурынхныг сайшаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-05 16:59:34

      Хятадын сайн дурынхны үйл ажиллагаа эхэлсний 20 жилийн ой болон дэлхийн 28 дахь сайн дурынхны өдрийг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин Хуа Жүн хөдөө аж ахуйн их сургуулийн "Бэнь Юй сайн дурынхны нийгэмлэг"-т хариу захидал илгээж, ард түмэнд үйлчлэх, нийгмийн үйл ажиллагааны дунд олсон амжилтыг сайшааж, Хятадын үндэстнүүдийн их сэргэн мандлын төлөө, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө улам илүү хүчин зүтгэл үзүүлэхийг уриалан, мөн энэ нийгэмлэг болон улсын нийт залуу сайн дурынханд мэндчилгээ дэвшүүлжээ.

      Дарга Ши Жиньпин уг захидалдаа, Хятадын сайн дурынхны үйл ажиллагаа эхлээд 20 жил болж байна. Өнөөдөр та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Залуу нэг үеийнхэн мөрөөдөлтэй, зоригтой байвал улс орон хөгжиж, үндэстэн цэцэглэдэг гэдгийг түүх болон үнэн бидэнд харуулсан юм. Та бүхэн Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө илүү хүчин зүтгэл гаргана гэдэгт итгэж байна гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе