|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 4-нд ардын хурлын ордонд Америкийн дэд ерөнхийлөгч Байдентэй хэлэлцээ хийв. Хоёр тал Хятад Америкийн харилцаа ба харилцан сонирхож байгаа олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хэлэлцээ, солилцоо, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, Хятад Америкийн шинэ хэлбэрийн том гүрний харилцааг байгуулах ёстой гэж санал нэгтэй үзэв.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ онд би ерөнхийлөгч Обаматай хоёр удаа уулзаж, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтран ажиллах Хятад, Америкийн шинэ хэлбэрийн том гүрний харилцааг байгуулахаар тохиролцсон бөгөөд хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хятад Америк нь дэлхийн энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулах, хүн төрөлхтний хөгжлийг ахиулах талаар хамтын үүрэг хариуцлагыг хүлээж байна. Хэлэлцээ ба хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орны цорын ганц зөв сонголт юм. Хятад Америкийн хоёр тал өндөр зиндааны стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, хоёр цэргийн солилцоог өргөжүүлэн, уламжлалт ба уламжлалт бус аюулгүйн салбарын хамтын ажиллагааг ахиулж, терроризмтой тэмцэх, хууль хэрэгжүүлэх, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой гэжээ.
Байден хэлэхдээ, Америк Хятадын харилцаа нь 21-р зууны хамгийн чухал хоёр талт харилцаа юм. Америк, Хятадын харилцааг ахиулахаар Дарга Ши Жиньпины гаргасан стратегийн ажил хэрэгч байр суурийг Америкийн тал сайшааж байна, мөн харилцан хүндэтгэж, харилцан ойлголцон, адил тэгш байх үндсэн дээр Америк Хятадын шинэ хэлбэрийн том гүрний харилцааг байгуулахаар хүчин чармайлт гаргах болно. Ийм харилцаанд шинэ эрч хүч бялхаж байна, хөгжингүй орон ба шинээр хөгжиж буй том гүрний хооронд мөргөлдөөн буй болохоос сэргийлж чадна. Хятад улстай төрөл бүрийн механизмыг төгөлдөржүүлж, хэвийн хэлэлцээ харилцааг баталгаажуулан, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүтээлч байр сууриар санал зөрөлдөөнийг зохицуулж, хоёр орны харилцаанд нөлөөлөхгүй байхад Америкийн тал бэлэн байна. Хятад улстай олон улс бүс нутгийн асуудлаар харилцаа холбоогоо эрчимжүүлж, төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг зохицуулахыг Америкийн тал хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин Тайваны асуудал, Төвдийн асуудал түүнчлэн Зүүн тэнгисийн агаарын сэргийлэлтийн таних бүсийг тогтоосон асуудлаар Хятадын талын зарчмын байр суурийг дахин нотлов.
Хоёр тал мөн Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн асуудал, Сирийн асуудлаар санал бодлоо солилцож, эдгээр асуудлаар харилцаа холбоогоо эрчимжүүлэхээр тохиролцов. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |