|
|
||
Зума хэлэхдээ, Мандела эрх чөлөөний төлөө насаараа тэмцэж, дэлхий нийтийн хүндэтгэлийг хүлээсэн юм. Түүний тайван зан араншин, бусдыг хайрлах хүмүүнлэгийн үзэл санаа нь олны хайр хүндэтгэлийг олсон юм. Манделагийн амьдрал бол бусдыг хайрлах, түүний энэхүү зан чанар нь хүн бүхний хүсэл эрмэлзэл юм гэжээ. Манделагийн хүсэл мөрөөдлийг цаашид залгамжилж, гадуурхал, дарамт шахалтгүй, арьс болон хүйсийн ялгаваргүй, ардчилалтай, хөгжсөн шударга нийгэм байгуулахыг Зума Өмнөд Африкийн ард түмэнд хандан уриалжээ. Өмнөд Африк Манделад зориулан төрийн эмгэнэл илэрхийлнэ. Улс даяар 12-р сарын 6-нд төрийн далбааг хагас бөхийлгөж, төрийн оршуулах ёслол дуустал эмгэнэл илэрхийлэх болно гэж Зума мэдэгдсэн байна.
Манделагийн таалал төгссөн мэдээллийн дараа, олон иргэд Иоханнесбург дахь Манделагийн гэрийн гадаа эмгэнэл илэрхийлж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 5-нд мэдэгдэл гаргаж, Манделаг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |