|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Бээжинд Францын ерөнхий сайд Ериуттэй уулзжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, францын талтай дээд төвшний улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, харилцан ашиг сонирхлоо хүндэтгэж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, зөрчил маргаанаа эвээр зохицуулж, хоёр орны харилцааг шинэ шатан гаргахад Хятадын тал бэлэн байна. Түүнчлэн Хятад, Франц хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааныхаа өвөрмөц давуулаг талыг үргэлжлэн бадруулж, цөмийн эрчим хүч, сансар агаарын аялал, зэрэг салбар дахь стратегийн чанартай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг ахиулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, хүнсний аюулгүй байдал, эм бэлдмэл, цахилгаан холбоо, автомашин, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны эдийн засгийн өсөлт болон ажлаар хангахыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн ирэх жил хоёр талаараа дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойг хамтаар тэмдэглэж, үүнийг ашиглан соёл, аялал жуулчлал, оюутан сурагч солилцоо зэрэг талын хамтын ажиллагааг тэлж, иргэд хоорондын найрамдлыг зузаатгахыг хүсэж байна.
Ериут хэлэхдээ, Франц, Хятад нь бүгд дэлхийн олон туйлт хөгжлийг ахиулах чухал хүчин байж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт их олон адил төсөөтэй санал санаачилгатай байж, олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрлээ. Хятадын талтай хамтаар чармайж, өндөр дээд зиндааны дайчлах үүргийг гүйцэд бадруулан, дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойн боломжийг ашиглан, олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагааг ахиулахын зэрэгцээ, Европ-Хятадын харилцаан эрүүл тогтвортой хөгжилд хүч нэмэхэд Францын тал бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |