• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Украины ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-06 18:40:50

       Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-ны өдөр Бээжинд Украины ерөнхийлөгч Виктор Жануковичтой уулзжээ.

       Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Украин нь маш бат бэх итгэлцэлтэй байж, хоёр орны харилцаа бүх талаар хурдтай хөгжих шинэ цаг эриндээ орлоо. Дарга Ши Жиньпин болон эрхэм ерөнхийлөгч та нар баялаг амжилт бүхий яриа хэлэлцээ хийж, "Хятад-Украины найрсаг хамтын ажиллагааны гэрээ" зэрэг чухал бичиг баримтыг үзэглэж, хоёр орны харилцааг шинэ төвшин ахиулсан байна. Украины талтай хамтаар улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, олон салбарын солилцоо болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншийн харилцааг нэн их ололт амжилтад хүргэхэд Хятад улс бэлэн гэжээ.

       Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Украины эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь маш чанга харилцан нөхөх чанартай байж, хорё орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын ажлын механизмын дагуу, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч зэрэг хамтын ажиллагааны том төслийг ахиулахын зэрэгцээ, банк санхүүгийн итгэмжит зээл, шинжлэх ухаан, техник, агаар болон сансрын аялал, хүмүүнлэг зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

       Виктор Жанукович хэлэхдээ, Украин, Хятадын хамтын ажиллагаа нь тасралтгүй шинэ амжилт тогтоож байгаа бөгөөд хоёр орны стратегийн түншийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх бол Украины дипломат бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Хятад улстай зөвшилцөл ойлголцлоо нэмэгдүүлж, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгон, эдийн засаг, худалдаа, дээд шинэ техник, банк санхүү, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Украины тал бэлэн байна гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе