• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БНСУ-ын парламентын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-06 19:47:32

       БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Бээжинд БНСУ-ын парламентын дарга Канг Чанг Хеетэй уулзжээ.

       Ши Жиньпин хэлэхдээ, саяхан хуралдсан ХКН-ын 18 дахь сонгуулийн 3-р бүгд хурлаар Хятад улс өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх тухай ерөнхий тохируулга хийсэн юм. Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг үргэлжлүүлэх нь Хятад, БНСУ-ын хамтын ажиллагаанд нэн өргөн боломж хангах болно. Хүсэх нь хоёр талаараа өндөр дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, стратегийн зөвшилцөл болон итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр ард түмэнд нэн их аз буян эдлүүлэх хэрэгтэй гэжээ.

       Ши Жиньпин хэлэхдээ, хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо бол Хятад, БНСУ-ын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байж, хоёр орны улс төрчид болон иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. БНСУ-ын талтай хамтаар хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын солилцооны өвөрмөц давуулаг талыг гүйцэд бадруулж, хоёр орны харилцааны ерөнхий байдалд хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн гэжээ.

       Канг Чанг Хее хэлэхдээ, БНСУ болон Хятад улсын харилцаа нь түүхэн хамгийн сайн цаг үедээ байж, хоёр орны олон салбарын найрсаг солилцоо болон ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад улам их үүрэг гүйцэтгэхэд БНСУ-ын парламент бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе