|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Францын ерөнхий сайд Жан-Марк Эротой 6-ны үдээс өмнө Бээжинд хэлэлцээ хийлээ.
Ли Кэчян хэлэхдээ, одоо Хятад Франц эдийг засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах үүрэгтэй тулгарч байна. Хоёр орон өөр өөрийн давуу тал болон шаардлагаа нягт уялдуулж, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг байнга баяжуулж, хоёр орны ард түмэнд буян эдлүүлэх ёстой юм гээд Европтой харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг гэжээ.
Жан-Марк Эро Ли Кэчяны хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай саналыг сайшаасан бөгөөд Хятадын талтай хамтаар худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, Европ Хятадын хамтын ажиллагааг цаашид ахиулахад бэлэн байна гэжээ.
Хэлэлцээний дараа, Ли Кэчян болон Жан-Марк Эро Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн дурсгалын тэмдэг нээх ёслолд хамт оролцжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |